Түрээсийн орон сууцны сугалаанд оролцох иргэдийн нэрсийг гаргажээ

Уншсан тоо: 579
Нийтлэгдсэн: 2016 оны 04 сарын 19

Нийслэлд “Буянт-Ухаа-2” хороололд 350 айлын орон сууцыг түрээслүүлэхээр болж, өнгөрсөн сарын сүүлчээр бүртгэлийн ажиллагаа явагдсан. Бүртгэлийн өдрүүдэд журмын шаардлага хангасан 2407 иргэнийг өндөр настан, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, төрийн албан хаагч... гэх зэрэг 7 ангилалд бүртгэсэн байдаг.

Иргэдийн материалыг хянаж шалгах ажиллагааг сүүлийн өдрүүдэд хийж дуусчээ. Нэг бүлэгт бүртгүүлсэн иргэн өөр бүлэгт давхар бүртгүүлсэн, эсвэл нэг бүлэгт үндсэн түрээслэгчээр бүртгүүлчихээд өөр бүлэгт хамтран түрээслэгчээр бүртгүүлсэн эсэхийг хянахад 41 иргэн давхар бүртгүүлсэн байжээ. Эдгээр 41 иргэнийг үндсэн бүртгэлээс хасалгүйгээр хамаарах бүлэгт нь үлдээснээр 2367 иргэн сугалаанд оролцохоор болсон байна. Сугалаанд оролцох иргэдийн нэрсийн жагсаалтыг www.tosk.gov.mn сайтад нийтэлжээ.

“Нийслэлд түрээслүүлэх 350 айлын орон сууцны 5 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хуваарилсан нь хангалтгүй байна, квотыг нэмэгдүүлж өгнө үү” гэх хүсэлтийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагаас БХБ-ын сайдад хүргүүлсний дагуу 10 хувь болгож нэмэгдүүлжээ. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хуваарилсан 17 ширхэг орон сууцны тоон дээр 18 орон сууц нэмэгдсэн гэсэн үг.

Цахим сугалааг энэ сарын 28-нд Зам Тээврийн Яамны Авто Тээврийн Үндэсний Төвийн хурлын танхимд зохион байгуулах бөгөөд БХБЯ, ШӨХТГ, иргэдийн төлөөлөл оролцох аж.  Бүртгүүлсэн иргэд тус бүрдээ сугалааны дугаартай, санамсаргүй байдлаар сонгогдох зарчмаар сугалааны ажиллагаа явагдах гэнэ. Түрээсийн орон сууцанд бүртгүүлсэн иргэд сугалааны үйл ажиллагаанд оролцож болох юм байна.

                                                                                                                                                                                                            П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,900,000₮

15м2 - 76м2

Нарт хороолол.

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

-

73м2 - 422м2

VIP Residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,810,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, Шар хад

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим