Үйлчилгээний нөхцөл

1. Хэрэглэгч

Shinebair.mn сайтад компани болон төслийн мэдээллээ байршуулахдаа сайтын менежертэй гэрээ хийсний үндсэн дээр хэрэглэгчийн нэвтрэх мэдээлэл, нууц үг авна. Тус нэвтрэх мэдээллийг ашиглан сайтын баруун дээд буланд байрлах Нэвтрэх хэсэгт хандан сайтад нэвтрэх боломжтой.

Хэрэглэгч сайтад нэвтэрснээр компани болон төслийн мэдээллээ тухай бүрт нь шинэчлэх боломжтой ба төслийн талаар буруу ташаа мэдээлэл болон төсөлтэй холбоогүй мэдээлэл оруулахыг хориглоно.

2. Хариуцлага

Хэрэглэгч нь компани болон төслийн мэдээллээ шинэчлэхэдээ чанарын шаардлага хангасан зураг, видео ашиглана.

Хэрэглэгч нь өөрийн оруулсан танилцуулга, мэдээлэл, зурвас, бичлэг зэрэгтээ хариуцлага хүлээнэ. Хэрэглэгчийн буруутай үйлдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй.

3. Хориглох үйлс

  • Бусдын нэр төр, хувийн нууцад халдах, дайрч доромжлох
  • Бусдын оноосон нэр, барааны тэмдгээр бүртгүүлсэн нэрийг ашиглах
  • Хэн нэгнийг айлган сүрдүүлэх
  • Зохиогчийн эрх зөрчих
  • Улс төрийн сурталчилгаа хийх
  • Аллага, хүчирхийллийг дэмжих
  • Санаатай болон санамсаргүйгээр хууль дүрэм зөрчих

4. Үйлчилгээнд өөрчлөлт оруулах

Сайт үйлчилгээгээ сайжруулах зорилгоор хэсэгчилсэн буюу бүхэлд нь өөрчлөх тохиолдолд урьдчилж анхааруулга өгөхгүй байж болно.

5. Сайтын өмчлөгчийн эрх

Shinebair.mn сайтын үйлчилгээнд зориулан хэрэглэж байгаа программ, лого, эмблем, бусад баримтууд холбогдох хууль тогтоомж, зохиогчийн эрхээр хамгаалагдсан бөгөөд ашиг олох зорилгоор зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглахыг хориглоно.